Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Чатны дурлал

– Hi,
юу хийж байна даа
– Ажилаа хийгээд л
– Хоёулаа бараг жил гаран чаталлаа одоо нэг уулзах болсон юм бишүү. Чи
намайг монголд ирэнгүүт уулзана гэсэн биз дээ
– Хүрээд ирсэн үү, харин л дээ үнэндээ амьдаар уулзмаар л байна шүү

– Тэгвэл маргааш, ажилаа зохицуулаарай, чиний утас надад
байгаа би залгая.

Хэнийг нь ч мэдэхгүй энэ нэг хүнтэй чатлаад нээрээ жил гаран болчихсон
байдаг. Яанаа ямар хүн байгаа бол, урд нь хэн ч байсан би дассан
дурласан гэж бодож байсан чинь яг цагаа тулахаар бас эвгүй юмаа. За
яадаг юм уулзаад нэг мөр асуудлаа зохицуулчихсан нь дээр биз. Тэрээр
өөртөө ингэж хэлээд зоригжин уулзах газраа очлоо. Тэгтэл ч утас нь
дуугаран булангийн ширээнээс нэг намхавтар нуруутай, бүлтгэр нүдэй бас
болоогүй харааны шилтэй яг туулай шиг залуу түүнийг далалж байгаа
харагдахад ээ бурхан минь гэсээр арайхийн биеэ барин хажууд нь очиж
суув.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж