МҮЭ: Бүх салбарынхан ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

МҮЭ: Бүх салбарынхан ажил хаяна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ирэх оны төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалин хөлсийг 2012 оны эхний улиралд багтаан нэмэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулгахын төлөө тууштай тэмцэхийг олон нийтэд уриалсан юм. Мөн Засгийн газар гаргасан шийдвэрээ биелүүлж, багш нарын цалинг цагт нь нэмэхийг дахин шаардаж буйгаа мэдэгдлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар "Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт" уулзалтаар хэлэлцэн шийдвэрлэсэн цалин хөлсийг нэмэх асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй бол  багш, эмнэлгийн ажилчдаас гадна нийгмийн бүх  салбарынхан улс орон  даяар ажил хаялт зарлана” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж