Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Ах, дүүсийн эхнэрүүд

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын “Би Монгол хүн” цомгийн баярын хамгийн хүндтэй зочид нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар байв. Рок, попын ах дүү гурав хамтран “Хөх Монгол минь” хэмээх цомог гаргах гэж байгааг уншигчид мэдэх биз ээ. С.Амраагийн шинэ цомгийн баярт Х.Лхагвасүрэн, Т.Дэлгэрмөрөн нар гэргийн хамт ирсэн нь энэ өдрийн нэгэн сюрприз байлаа. Эхнэрээрээ гоёсон залуус тоглолтын хүндтэй зочид байсан төдийгүй ах дүү гурав “Монголын нууц товчоо” дуугаараа ирсэн зочдыг баярлуулсан юм. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Жулиана хар шил зүүж, урт хар даашинзаар гоёсон бол Х.Лхагвасүрэнгийн эхнэр Гага богино хар даашинз, жинсэн хүрэм өмссөн байлаа.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж