“Формула нэг”-ийн улирал нэгэнт өндөрлөсөн. Энэ улиралд тааруухан амжилт үзүүлж, тавдугаар байрт бичигдсэнээр улирлыг үдсэн Льюис Хэмилтон багтаа үлдэх хүсэлтэй байгаагаа хэвлэлээр дамжуулан дуулгалаа. 2008 оны дэлхийн аварга тамирчны гэрээний хүчин төгөлдөр хугацаа ирэх жил дуусгавар болох хэдий ч цаашид илүү удаан хугацаанд багтайгаа хамт байж, амжилтын төлөө тэмүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Багийн босс Мартин Уитмарш түүнтэй дахин гэрээ хийх талаар ярилцсан гэдгийг ч хэлсэн. Гэхдээ энэ яриагаа эцэслэн шийдээгүй гэжээ.
“Макларен” баг Женсон Баттонтой оны эхээр олон жилийн хамтын ажиллагаа үзэглэсэн. Тэгэхээр Баттон үлдэж, Хэмилтон явах магадлалтай болж байгаа юм. Гэхдээ Хэмилтон дараа, дараагийн уралдаанд амжилтаа ахиулж, дэлхийн аварга болохын төлөө тэмцэхээ илэрхийлсэн байна. Гэхдээ энэхүү хүсэл мөрөөдлөө тэр “Макларен”-тай хамт биелүүлэхийг хүсч байгаа гэнэ.
Score Studio