Такуми бол эртнээс уламжлагдан ирсэн уран дархчуудын бүтээл, тэдний илүү сайн сайхныг бүтээх гэсэн чин хүсэл эрмэлзэл нь эрт дээр үеэс эхлэн үеийн үед уламжлагдан ирсэн бөгөөд одоог хүртэл оршин тогтдог юм.
Такумигийн гайхамшиг бол зөвхөн өнгө үзэмж төгс төгөлдрөөр зогсохгүй бүтээгдэхүүний аюулгүй ажиллах зарчим, удаан хэрэглээ зэрэгт оршдог юм. Энэ бүхий эцэст дээд зэргийн чанар бүхий бүтээгдэхүүн бий болдог. Өнөөдөр энэхүү уран дархчуудын эрэлхийлэх хүсэл эрмэлзэл ур ухаан нь Panasonic-ийн бүхий л бүтээгдэхүүнд шингэсэн байдаг. Panasonic-т ч гэсэн Кеизоу Шигэмори, Хикохей Вада гэх мэт олон уран дархчууд ажиллаж байна.
Кэизоy Шигэмори Panasonic–ийн тоос сорогчийн үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байна. Түүний ур чадвар, уран гар нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангах эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд маш чухал үүрэгтэй.
Хикохей Вада хуванцар эд ангийн боловсруулалт хийцийг хариуцан ажилладаг бөгөөд түүний нарийн мэдрэмж дээр суурилан гаднах хэсгийн тэгш гөлгөр гадаргууг бүтээх материалыг сонгож түүнийгээ халуун болон чийглэг орчинд тэсвэртэй байхаар бүхий л үзүүлтүүдийг хангасан чанартай бүтээгдэхүүн болгон бүтээдэг. Энэ нь уран дархчуудын чадвар он удаан жилийн туршлага, сайн сайхныг бүтээх гэсэн чин хүсэл эрмэлзэл нь түүний сэтгэл дээр оршин тогтдог. Тиймээс ч маш олон мэргэжилтнүүд гар нийлэн хамгийн шилдэг шийдэл бүхий төгс бүтээгдэхүүнийг та бүхэнд тусгайлан зориулж бүтээсээр байна.