Египет бүх нийтийн сонгууль явуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Египет бүх нийтийн сонгууль явуулж байна

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийг унагаснаас хойш анх удаа явуулж буй парламентын бүх нийтийн сонгууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Сонгуулийн санал хураалтын эхний өдөр харьцангуй тайван байсан Египетийн шинэ Засгийн газар өнөөдөр сонгуулийн дүн эсрэгээр эргэж болзошгүй гэж түгшиж эхэлжээ. Сонгуулийн санал хураалтын цэгт үүссэн хэт их ачаалал, дараалалаас болж эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байгаа гэнэ. Каир хотын төв талбайд жагссан эсэргүүцэгчид уг санал хураалтыг эсэргүүцсэн билээ. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэглэмийг унагаж, түүний оронд төрийн эрхийг гартаа авсан цэргийн эрх мэдэлтнүүд сонгуулийг хойшлуулж, тус улсад цэргийн дарангуйлал тогтоох вий гэдэг айдас бий болоод байсан юм. Тахрирын хувьсгалаас хойш төв талбайд дахин гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн эцэстээ жагсагчид болон цэргийнхэний хоорондох мөргөлдөөн болон хувирснаас 41 хүн амиа алдаж, 2,000 гаруй хүн гэмтэж бэртсэн. Жагсагчид Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн фелдмаршал Хуссейн Тантавигаас огцрохыг шаардсанаар Хосни Мубаракийн Засгийн газрыг тэргүүлж байсан Камаль аль-Ганзуриг Ерөнхий сайдаар томилсон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж