Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн Замын цагдаагийн хяналтын постын авто зам дээр өчигдөр орой 19.00 цагийн орчимд том оврын автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. “Шархад-III,IV хороолол” чиглэлийн уг автобус нь зүүнээс баруун чиглэлд төв замаар явах маршруттай ч хөдөлгөөний ачаалал их байсан тул баруун гар руугаа эргэх үедээ зам хөндлөн гарч явсан 20 орчим насны охиныг мөргөж, гэмтээсэн байна. Охинд Яаралтай түргэн тусламжийн 103-ынхан анхны тусламж үзүүлж, Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэсэн байна.
С.Отгон