Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газраас удирдан зохион байгуулсан Засгийн газрын агентлагуудын тэмцээн энэ сарын 26, 27-нд Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд боллоо. Анх удаа зохион байгуулсан тэмцээнд Засгийн газрын 43 яам, агентлагийн 37 нь оролцож, 700 гаруй тамирчин сагсан бөмбөг, ширээний теннис болон шатрын спортоор өрсөлдсөнөөс цагдаагийн байгууллагын алба хаагчид түрүүлсэн байна. Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд анхны аварга ЦЕГ ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах ажээ. Тэмцээний хоёрдугаар байрт ШШГЕГ, харин гуравдугаар байрт ОБЕГ-ын баг тамирчид шалгарсан байна.
С.Цэлмэг