
Ардчилсан намаас сар бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” лекцийн гурав дахь цуврал Төрийн ордны Их танхимд 11.00 цагаас эхэллээ. Энэ удаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Эрдэнийн хувь ба эдийн засгийн хувьсгал” сэдвийн хүрээнд илтгэл тавих бол Аддиктлогийн нийгмийн зөвлөх Ж.Цогтсугар “Монгол хүнээ хайрлая”, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ нар “Эдийн засгийн хувьсгал эхэллээ, эрдэнэт хүмүүний эрин эхэллээ” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэх юм.
Эдийн засгийн сонирхолтой илтгэлийг EAGLE NEWS телевиз шууд дамжуулж байгааг дашрамд дуулгая.
Т.Маша