Тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага  (ЮНИДО)-ын 14 дүгээр бага хурал Венад ажлаа эхэллээ. 173 гишүүн орны төлөөлөгчид энэ удаагийн бага хурлаараа “Үйлдвэрийн шинэ хувьсгал, түүнийг тогтвортой болгох нь” гэсэн сэдвийн дор хийж байгаа болно. Тогтвортой хөгжлийн 3 үндсэн шалгуур болох байгаль орчныг хайрлан хамгаалах, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр гишүүн орнууд болон ЮНИДО-гоос хийж ирсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудыг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэл хэлэлцэж, тогтоол шийдвэр гаргана. Хурлын эхэнд ЮНИДО-гийн Ерөнхий захирал К.Юмкелла тус байгууллагаас сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид “ногоон үйлдвэр”-ийг нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар тавьж буй зорилтынхоо тухай илтгэв. Мөн Европын холбооны эдийн засгийн зөвлөх Ж.Рифкин мэдээлийн технологи, эрчим хүчний харилцан үйлчлэлд үндэслэсэн үйлдвэрийн гурав дахь хувьсгалын онол, практикийн асуудлаар мэдээлэл хийв. Хурлын үеэр ерөнхий санал шүүмжлэл явагдахын зэрэгцээ үйлдвэрийн шинэ хувьсгалыг тогтвортой болгох асуудлаар өндөр хэмжээний хэлэлцүүлэг явагдаж улс орнууд бүсийнхээ хэмжээнд тулгарч буй асуудлуудын талаар тус тусдаа хуралдах юм байна. Тухайлбал Ази, Номхон далайн орнууд “ногоон” өсөлт болон ядуурлын бууруулах асуудлыг нухацтай ярилцах юм байна.

Бага хурлын даргаар Эквадорын дэд Ерөнхийлөгч Л.Морено, орлогч даргаар есөн орны төлөөлөгчдийг сонгосны дотор Азийн бүлгээс Монгол улсаас ЮНИДО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайханыг сонгосон байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж