Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан эхэлж, 2010 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Мөн тус хуралдаанаар энэ сарын 21-нд хийхээр төлөвлөөд байсан нээлттэй сонсгол ямар шалтгаанаар хойшилсон талаар Хүний эрхийн дэд хорооны дарга танилцууллаа. Хүний эрхийн үндэсний комиссоос “Хүний эрх-2008” илтгэлийг гаргасантай холбоотойгоор түүнд дурдсан дөрвөн сэдвээр тус хороо нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байсан. Нэгдүгээрт, Онц байдал зарласны дараа иргэдийг олноор нь хоморголон баривчлах явцад хүний эрх зөрчигдсөн эсэх, Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн явцад иргэнийг эрүүдэн шүүсэн эсэх, хэргийг таслах явцад прокурор, шүүхийн байгууллага хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан эсэх, иргэд рүү гал нээж, таван хүний амийг хөнөөсөн нь хэний даалгавраар хийсэн үйлдэл болох гээд эдгээр асуудлууд дээр төвлөрч, хэлэлцүүлэг өрнүүлэх байсан. Гэвч долоо хоногийн өмнө прокурор болоод цагдаагийн байгууллагаас УИХ-ын даргад хандан хуулийн зөрчил яваад байгаа тул Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулах нээлттэй сонсголыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан байна. Энэ дагуу тус хороо дээрх нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Гэхдээ нээлттэй сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн 50 гаруй иргэн бий. Нээлттэй сонсгол хийх боломж бүрдүүт тэднээс 40 гаруйг нь нээлттэй сонсголд оролцуулах боломжтой хэмээн Хүний эрхийн дэд хорооны дарга онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж