Монгол-АНУ-ын Гадаар харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Монгол-АНУ-ын Гадаар харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, АНУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт 2010 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв.

Энэ удаагийн уулзалтад Монголын талыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, АНУ-ын талыг АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмбэл нар тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, ойрын жилүүдэд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний айлчлалууд,  худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлууд, санал, санаачилга, цаашид байгуулах баримт бичгүүдийн талаар санал солилцов.

Ил тод байдлын хэлэлцээр, уул уурхайн салбар дахь ил тод байдлын санаачилга, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагаа, МСС-ийн төслүүд болон боловсрол, соёлын харилцааны болон бусад олон асуудлаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтад АНУ-ын талаас 20 гаруй байгууллагын 50 орчим албаны хүн оролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж