Филипп Киркоров аав болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Филипп Киркоров аав болжээ

Оросын поп ертөнцийн хаан Филипп Киркоров өнгөрсөн бямба гаригт аав болжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт тохиосон “Золотой граммофон” шагнал гардуулах XVI дахь удаагийн ёслолын тайзнаа аав болсноо зарласан байна. 

Киркоров “Би охинтой болсон. Энэ мөчийг би маш удаан хүлээсэн. Чухам юу болоод байгааг би өөрөө ч сайн мэдэхгүй байгаа ч та бүхэнтэй баяраа хуваалцахыг хүслээ” хэмээжээ. Ингэж хэлэхдээ 44 насандаа аав болсон түүний нүдэнд нулимс хурсан байсан гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ.

Домогт Алла Пугачеватай олон жил хамтын амьдралаа холбосон тэрбээр шинэ эхнэрээсээ төрсөн бяцхан охиндоо Виктория гэдэг нэр хайрлажээ. Бяцхан Викториягийн ээж нь америк бүсгүй байдаг бөгөөд ээж, охин хоёр одоогоор АНУ-д байгаа гэнэ. Сэтгүүлчдэд гэнэтийн бэлгээ задалсан Филипп эхнэрийнхээ талаар “Маш сайн эмэгтэй” гэдгээс өөр үг хэлээгүй байна. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж