
Энэ ажлын хүрээнд одоо амьд сэрүүн байгаа 1620 ахмад дайчинд байр олгож дуусчээ. Ахмад дайчдыг оролцсон дайн байлдааны төрөл, насны эрэмбээр нь жагсааж, эхнээс нь байрны түлхүүр гардуулсаар 90 хүн үлдээд байсан аж. Тэдэнд Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарласны 87 жилийн ойн өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр орон сууцны түлхүүрийг нь гардуулснаар дайчдад орон сууц олгох ажил дууссан байна.
С.Отгон