“Эдийн засгийн хувьсгал” лекц үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Эдийн засгийн хувьсгал” лекц үргэлжилнэ

Ардчилсан намынхан өнгөрсөн намраас эхлэн “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийг сар бүр тогтмол зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр гурав дахь нь Төрийн ордны Их танхимд 11.00 цагаас эхлэх гэж байна. Түүнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Эрдэнийн хувь ба эдийн засгийн хувьсгал” сэдвийн хүрээнд илтгэл тавих бол Аддиктлогийн нийгмийн зөвлөх Ж.Цогтсугар “Монгол хүнээ хайрлая”, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ нар “Эдийн засгийн хувьсгал эхэллээ, эрдэнэт хүмүүний эрин эхэллээ” сэдвийн дор тус бүр илтгэл хэлэлцүүлэхээр болоод байна.

Өмнөх сард зохион байгуулж байсан арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар, УИХ-ын гишүүн Д.Одхүү аж үйлдвэрийг хөгжүүлэх нь сэдвийн дор тус бүр илтгэлээ танилцуулж оролцогчдоор хэлэлцүүлж байсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж