Шинэ бүтээгдэхүүний талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Шинэ бүтээгдэхүүний талаар хэлэлцэв

Хөдөө
аж ахуйн сургалт, нэвтрүүлэлтийн үйлчилгээ үүссэний 15 жилийн ой тохиож
буй. Ойн хүрээнд өчигдөр онол практикийн хурлыг зохиосон бөгөөд  хот
хөдөөгийн үйлдвэрлэгчид оролцож санал сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ үеэр
аймаг бүрийн брэнд бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан байна. Айраг, сүү,
арвай, будаа, атар талх, хаан жимс, хатаасан загас, органик хүнсний
ногоонуудаас эхлээд олон нэр төрлийн монгол брэндүүд дэлгэгдсэн
харагдана лээ. Монгол хүн залхуурахгүй л бол юуг л бол юуг хийж чаддаг
болж. Нэг олзуурхууштай нь үйлдвэрлэгчид зөвхөн дотоодынхоо хэрэгцээг
хангахаас гадна гадаад руу ч экспортолдог болсон гэнэ.

Тухайлбал,
Ховд аймаг ОХУ-д лаазалсан, махан бүтээгдэхүүнээ нийлүүлж байхад харин
Төв, Булган, Сэлэнгийнхэн  дотоодын үр тариа, төмс хүнсний ногоог 
нийлүүлж хүн амынхаа  хэрэгцээг хангах болсон талаар үйлдвэрлэгчид ярьж
байсан. ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б.Баттогтохын хэлснээр тун удахгүй хөдөө
аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны шинэ ололтууд нэвтрэх гэнэ лээ. Энэ
жил газар тариаланчид эрдэмтдийн нэвтрүүлсэн  шинэ сортын буудайг
туршилтаар тариалсан байна. Хуучин нэг гагаас 12-15 центнр буудай авдаг
байсан бол энэ намар 25 -аас дээш центнр  буудай хураан авсан гэсэн.
Тиймээс “ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны онол нэвтрүүлэх төв”-өөс
үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчиддаа зах зээлийн нөхцөлд
үйлдвэрлэлээ үр ашигтай эрхлэх арга ухаанд сургах зорилгоор эрдэм
шинжилгээний хурлыг зохиож байгаагаа мэдэгдлээ. Үйлдвэржилт хөгжөөд
байгаа хэдий ч боловсронгуй болгох нь чухал гэнэ. Түүнчлэн монгол
брэндийг монгол иргэн бүр байнгын хэрэглээгээ болгох нь нэн чухал.
Ийнхүү хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэврэх нь.
Эрээний биш эх орныхоо бүтээгдэхүүн хүнсийг хэрэглэснээр эрүүл
боловсролтой оюунлаг монгол хүн төрөн гарах болно гэдгийг үйлдвэрлэгчид
ярьсан.

А.ТӨМӨРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж