Компьютер ’’сэтгэдэг’’ болох нь

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Компьютер ’’сэтгэдэг’’ болох нь

Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн мэргэжилтнүүд нэгэн сонирхолтой зорилт тавиад байгаа аж.

Энэ нь компьютер дэлхийн сүлжээнд байрлуулсан мэдээллийн утга агуулгыг ойлгодог болгох аж. Єєрєєр хэлбэл, эрдэмтэд компьютерийг хүний тавьсан асуултад үнэн зєв хариулдаг болгох гэнэ. Компьютерийн хэлний мэргэжилтнүүд эхийг анхны хэлбэрээс машинд ойлгомжтой зарим хийсвэр тєсєєллєєр єєрчилдєг ШАТ-3 системийг боловсруулжээ. Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал, техникийн ухааны доктор Александр Кулешов хэлэхдээ, "Хамгийн гол нь сонгодог вэбийг энгийн хэлээр асуултад хариулж сургах хэрэгтэй байна. Ямар ч асуултад хариулахад мэдээлэл хангалттай байгаа. Интернэтийг асуултад хэрхэн оновчтой хариулдаг болгох вэ. Дэлхийн эрдэмтэд 2001 оноос энэ асуудлаар ажиллаж байна. Тэд єнєєгийн дэлхийн сүлжээнд семантик сүлжээ буюу утга агуулгатай давхар байгуулж байна" гэжээ. Компьютерийн хэлний лабораторийн ахлагч, профессор Игорь Богусловский: "Интернэтэд ашиглаж байгаа мэдээллүүдийг хүн ойлгох зориулалттай юм.

Компьютерээр интернэтээс мэдээ олж чадах ч, түүнийг ойлгож, ангилж чаддаггүй. Интернэтэд байгаа мэдээ компьютерт ойлгох боломж олгож байгаа нэмэлт тусгай мэдээллээр хангахад семантик сүлжээний зорилго оршиж байна гэжээ. ШАТ-3 систем нь эхийг эсвэл єгсєн агуулгаар эхийн бүтцийг ойлгох шаардлагатай дурын ангиллын даалгаврыг шийдэх боломжтой. Эхээс мэдээлэл авах эсвэл эхийг машинаар хєрвүүлэх тухай энд яригдаж байгаа билээ. Ямар ч хэлээр системийг ашиглахаас гадна асуултыг тодруулах шаардлагатай нєхцєлд компьютер асуултад хариулахын тулд хэрэглэгчтэй харилцах боломжтой юм. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонид Иомдин: "Тухайлбал, нэр утга тодорхойгүй єгүүлбэрийг харилцан ярьж, ангиллах боломжтой. Хэрэв єгүүлбэр хоёр утгатай бол хєрвүүлэх систем энэ мєчид зогсч, тухайн хүнээс юу , асууж байгааг нь тодруулна" гэжээ. Компьютер эхийг "ойлгоно" гэдэг тодорхой хэмжээний тєсєєлєл юм хэмээн академич Юрий Апресян хэлсэн байна.

Мєн тэрбээр, "Хүний" хэлэнд "халхлах", "гийгүүлэх", "зєн совин" гэсэн ойлголт байдаг. Хүний ойлголт нь эрэмбэ дараалалгүй, учир зүйд үл нийцэх байдлаар задардаг. Харин учир зүй нь гийгүүлэх, таамгаар ээлжилдэг. Хүний энэ чадвар их чухал… Компьютер ердєє "ухаантай" машин. Энэ машин зєвхєн эрэмбэ дарааллаар ажилладаг. Харин эрдэмтэд компьютерийг єнєєгийнхєєс илүү гүн гүнзгий эх материалыг ойлгох чадвартай болгож чадна. Үгсийн сангийн үйлдэл хийдэг аппарат энэ даалгаврыг шийдэхэд тусална. Үүнийг машинд шилжүүлж, үгсийн сан болон єгүүлбэр зүйн ижил бус утгыг танихад ашиглаж болно. Тэр үед компьютер илүү оновчтой, зєв сонголт хийнэ. Манай багийнхан дэлхийд анх удаа "Утгатай- эх" загварыг компьютерт єргєн хүрээнд хэрэгжүүлсэн. Бид компьютер эхийг нарийн ойлгох чадвартай болгохын тулд утга зүйн болон єгүүлбэр зүйн бүтцийг автоматаар бүтээх системийг боловсруулж байна. Гэхдээ хэсэг хугацаанд утга зүйн сүлжээ байгуулахад шийдвэрлэх эргэлт хийнэ гэж найдах хэрэггүй юм" гэжээ. Мэдлэгийг аажмаар хуримтлуулж, эцсийн дүндээ интернэтийн боломжийг нэлээд єєрчилнє. Эртний Грекийн домогт гардаг сүсэгтнүүдийн асуултад бурханы ємнєєс хариулдаг оракул шиг бүх үүргийг єєртєє хүлээхэд бэрх хэдий ч, 10 жилийн дараа єєр вэб хуудастай болох юм байна.

http://boldbaatar.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж