С.Отгонбаяр Төрийн ордноор зочлов

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

С.Отгонбаяр Төрийн ордноор зочлов

Нэг үе УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайдаар ажиллаж байгаад комиссар П.Дашийн хамт хэрэг төвөгт холбогдон чимээ алдарсан С.Отгонбаяр АН-даа эргэн ирж, гишүүнчлэлээ сэргээжээ. Тэрбээр АН-ын гишүүн байгаад Эх орон нам руу “холбирсон” ч эргээд АН-даа буцаж иржээ.

Нэг хэсэг чимээгүй байснаа тэрбээр биеэ эмчлүүлсэн хэмээн тайлбарлав. Эрүүл мэндээ сэргээж авсан тул улс төрийн идэвхтэй үйл ажиллагаандаа орохоор “төрхөмдөө” эргэж ирснээ Төрийн ордноор ороод гарахдаа тэрбээр сэтгүүлчдэд дуулгасан юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж