Ливид 7000 гаруй хоригдол байгааг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Ливид 7000 гаруй хоригдол байгааг мэдээлэв

Ливийн босогчдын гарт 7000 гаруй хоригдол байгаа талаар НҮБ-ын шинжээчид мэдэгджээ. Хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг унагаснаас хойш тус улсад цагдаа, шүүхийн байгууллага бэхжээгүй байгаа учраас хоригдлуудыг хууль бусаар хорьж, эрүүдэн тамлаж байж болзошгүй гэж НҮБ үзэж байгаа юм. Тэдгээр хоригдлуудын дийлэнх нь Каддафийн хөлсний цэргүүд ажээ. НҮБ тэдгээр хоригдлуудыг шударга шүүхээр шүүхийг Ливийн түр  Засгийн газраас  хүсчээ. Ливид найман сар өрнөсөн иргэний дайн төгсгөл болсноос хойш НҮБ анх удаа ийм мэдэгдэл гаргаж байгаа юм. НҮБ-ын шинжээчид Ливийн босогчдын хяналтанд орсон шорон, цагдан хорих төвд 7,000 гаруй хоригдол байгаа талаар мэдээлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэл гаргаж  "Ливийн шинэ удирдагчид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулна гэдэгт итгэж байна” гэжээ. НҮБ өнгөрсөн долоо хоногт Ливид элчээ илгээсэн юм. НҮБ-ын элч Ян Мартин Ливийн түр Засгийн газрын өмнө цагдаа, хүчний байгууллагын үүргийг өөртөө авсан босогчдын зэвсгийг хурааж, ирэх зургадугаар сард болох сонгуулийн тогтолцоог боловсруулах томоохон сорилт бий тулгараад байна гэжээ.

 Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж