
“Samsung Nexus”-т “Google” компани “Android ice cream sandwich” үйлдлийн систем нийлүүлсэн бөгөөд Английн зах зээлд хэдийнэ гаргаж амжсан байна. Гэвч худалдаанд гарсны дараагаас олон хэрэглэгчдээс гомдол ирж, хонхонд нь асуудал байгааг илрүүлжээ. Ялангуяа, рок дуу сонсох үед царгих нь их бөгөөд сэрүүлэгний ая маш сул байсан аж. Ийнхүү дээрх хоёр компани АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө алдаагаа залруулахаар ажиллаж байна.