Автомашин шатах нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Автомашин шатах нь нэмэгджээ

Нийслэл хотын хэмжээнд өчигдөр гал түймрийн тав, галын зөрчлийн хоёр, орон нутагт гал түймрийн гурав, галын  зөрчлийн гурван  дуудлага иржээ. Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын олонхийг автомашин шатлаа гэх дуудлага эзэлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаад иргэн Г-гийн УБФ 40-91 улсын дугаартай “Грейс” загварын бага оврын нийтийн тээврийн автомашин бүрэн шатсан, Дархан-уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт хороонд иргэн Ч-ын ДАА 06-96 улсын дугаартай “Hoba” маркийн автомашин, иргэн О-ын ДАА 49-70 улсын дугаартай “Ниссан дизель” маркийн автомашин шатсан, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум гуравдугаар багийн  зургадугаар хэсэг зам дээр УБН 25-43 улсын дугаартай “Excel“ загварын машины копутны хэсэг шатсан зэрэг дуудлагууд ирсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын зүүн талд “Эрдэнэ арвин” ХХК-ийн мод хатаалгын өрөөнд 2м3 банз, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Дулаан трейд” ХХК-ийн манаачийн 2х3 метрийн хэмжээтэй байр, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн 1000-ын байруудын урд иргэн А-гийн 6х3 метрийн хэмжээтэй дугуй засварын  хөдөлгөөнт чингэлэг шатаж байсныг харьяа  аймаг, дүүргийн аврах гал унтраах ангиуд очиж унтраасан  байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж