Сансарт бейсбол тоглов

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Сансарт бейсбол тоглов

Японы сансрын нисгэгч Сатоси Фүрүкава өнгөрсөн мягмар гаригт эх дэлхийдээ ирсэн. Олон улсын МКС- 28/29 багийнхан буюу Америкийн Майкл Фоссум, Оросын Сергей Волковтой олон улсын сансрын станцад ажиллаад ирсэн тэрбээр сансарт бейсбол тоглосон анхны хүн болжээ.

Сансарт, жингүйдлийн орчинд өмнө нь хэд хэдэн төрлийн спорт тоглоомоор наадах туршилт явагдаж байсан. Тухайлбал, 2006 онд Михаил Тюрин (ОХУ), Майкл ЛопесАлегрия (АНУ) нар задгай сансарт гольф тоглосон аж. Дашрамд дуулгахад, МКС-28/29 багийнхан сансарт хэд хэдэн туршилт явуулсны нэг нь дрозофил зүйлийн ялааны ДНХ-ийн бүтцийн өөрчлөлтийг судлах явдал байжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж