”Хос Мастер” шатрын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

”Хос Мастер” шатрын тэмцээн болов

“Хос Мастер” шатрын академи өнгөрөгч бямба гаригт буюу Улс тунхагласны баярын өдөр нээлтээ хийж, нээлтийн ёслолд зориулан “Хос Мастер” өндөр зэрэгтэй шатарчдын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ сарын 26, 27-нд болсон тус тэмцээнд эрэгтэй 34, эмэгтэй 16 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглож, өрсөлдсөн байна. Эрэгтэйчүүдийн олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Б.Мөнгөнтуул тэмцээний эрчүүдийн ангилалд өрсөлдөж, 5,5 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Спортын мастер С.Сарантунгалаг 5,5 оноогоор түрүүлжээ. Харин мөнгө, хүрэл медалийг олон улсын мастер Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж нар, эмэгтэйчүүдээс дэд мастер Н.Бадамханд, дэд мастер Э.Хулан нар хүртсэн байна. Түүнчлэн ахмад шатарчны шагналыг олон улсын мастер Л.Мягмарсүрэн, дэд мастер Г.Хандсүрэн нар хүртсэн бол хамгийн залуу шатарчнаар Э.Билэгжаргал, Э.Энхнар нар тодорчээ.

Эрэгтэй шатарчдын дүн:

Name

Рейтинг

Оноо

Progr.

M-Buch.

Berg.

1.     

Б.Мөнгөнтуул

2241

5.5

26.0

24.0

22.25

2.     

Б.Гүндаваа

2361

5.5

23.0

24.0

25.25

3.     

Д.Шаравдорж

2303

5.5

20.5

20.5

21.75

4.     

Д.Эрхэмбаяр

2178

5

24.0

22.0

20.00

5.     

М.Гүнбаяр

2183

5

20.0

21.5

19.00

Эмэгтэй шатарчдын дүн:

Name

Рейтинг

Оноо

Progr.

M-Buch.

Berg.

1.   
 

С.Сарантунгалаг 

1878

5.5

20.5

19.5

19.50

2.     

Н.Бадамханд

1822

5

21.0

19.5

16.75

3.     

Э.Хулан

1890

5

20.0

21.5

19.00

4.     

Д.Янжиндулам

2122

4.5

20.5

22.5

19.75

5.     

Б.Баярмаа

2094

4.5

20.0

19.5

16.50

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж