Баянхонгорт газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Баянхонгорт газар хөдөлжээ

Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 27-ны 18 цаг 14 минутад Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун урд зүгт 17 км-ийн зайд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн байрлал өргөрөг 45.51, уртраг 99.25 байсан тухай Одон орон, геофизикийн судалгааны төвийн цахим хуудсанд мэдээлжээ. Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан сумдад болсон газар хөдлөлтийн улмаас Бөмбөгөр сумын Соёлын төв, эмнэлгийн хэд хэдэн өрөө, хувийн хоёр ч орон сууцны тааз, хананд цууралт гарсан гэсэн мэдээлэл байна. Мөн аймгийн төвийн 48, 60 айлын орон сууцны оршин суугчдад ч чичирхийлэл мэдрэгджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр чичирхийлэлт тус сумдаас хойшилж байгаа гэсэн юм. Энэ тухай Одон орон геофизик судлалын төвийн газар хөдлөлт судлах сектороос тодруулахад "Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун хойш 20 км-т 5.1 магнитутын хэмжээтэй газар хөдлөлт болсон. Үүнээс өөр чичирхийлэл дахин болсон талаар мэдээлэл ирээгүй" гэлээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж