МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно

МАН-ын бага хурлын II хуралдаан аядуу тайван болж өнгөрлөө. “Нэг зарчмаар, нэг дуугаар ажиллана” гэсэн намын даргын үг үүгээр биелэв. Харин өнөөдөр МАН удирдах ажилтны зөвлөгөөнөө хийх гэж байна. Түүгээр нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгаас ирсэн удирдах ажилтнууд ажил төрлөө ярилцаж, санал бодлоо хуваалцах аж. Намын нэрээр ажил албан тушаалд томилогдож, сонгогдсон хүмүүс үүрэгт ажлаа хоёрдолгүй гүйцэтгэхийг сануулж, зарим албан тушаалтны хариуцлагын талаар ярилцах бололтой байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж