“Гурван охин” хамтлаг АНУ-ыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлаг АНУ-ыг зорьжээ

“Гурван охин” хамтлагийнхан энэ сарын 27-нд буюу өнгөрсөн ням гаригт АНУ-ыг зорьжээ. Тэд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа хүсэлтээр хэд хэдэн хотоор явж тоглох юм байна. Тоглолт энэ сард болохоор товлосон байсан боловч, дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолтод хамтлагаараа хоолой хийж оролцох, Соло, Ану нар хамтарч дуулах болсон тул хойшлуулаад байжээ.

Тоглолтоо оны дараа хийхээр товлосон байсан ч урилга удаа дараа ирсэн тул Америк дахь монголчуудтайгаа шинэ жилийг хамтдаа өнгөрүүлэхээр ийн явсан байна. Сонирхуулахд “Гурван охин” хамтлагийнхан АНУ дахь аялан тоглолтынхоо үеэр шинэ дууны клипний зураг авалт хийнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

М.Урин  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж