Монголын “Virtuoso” -ууд өнөөдөр цугларна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Монголын “Virtuoso” -ууд өнөөдөр цугларна

Монголын хөгжмийн ертөнцийн уламжлалт баяруудын нэг “Virtuoso” наадам өнөөдөр болно.  “Агаар мюзик” төвөөс санаачлан, зохион байгуулдаг наадмын үеэр хөгжмийн уран бүтээлчдийн оны шилдгийг шалгаруулдаг юм. “Virtuoso-2011” тоглолт өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Арав дахь удаагийн “Virtuoso” наадамд шилдэг 20 уран бүтээлч оролцоно.

“Virtuoso-2011” наадамд амжилтаараа бусдыг тэргүүлж, олныг гайхшруулсан Хөгжим бүжгийн коллежийн тавдугаар ангийн сурагч, морин хийлч Г.Чингүүн, Морин хуурын чуулгын ятгачин, “Арга билэг” хамтлагийн ятгачин О.Мөнхтогтох, мөн тус чуулгын морин хуурч Н.Жигжиддорж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ч.Энхтайван, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Виолончелийн хамтлаг, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, А.Сайнбаяр, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, дуучин Ө.Уянга, Ч.Энхтайван, Ш.Наранчимэг, Цохивор хөгжмийн хамтлаг, ҮДБЭЧ-ын хөгжимчин, хуучирч У.Одонтунгалаг, ҮДБЭЧ-ын бүжигчид. ҮДБЭЧ-ын ерөнхий балетмейстер Д.Баярбаатар, морин хуурч Д.Шинэцог зэрэг уран бүтээлчид оролцох юм.


М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж