Монголын шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулна

Оны эцэст шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалын дагуу Монголын хөлбөмбөгийн холбооноос 2011 оны шилдгүүдийг нэрлэх гэж байна. Ингэхдээ 11 номинацид шилдгүүдийг тодруулах аж. Үүнд “Шилдэг тамирчин”, “Шилдэг дасгалжуулагч”, “Албан ёсны түнш”, “Шилдэг шүүгч”, “Шилдэг ивээн тэтгэгч байгууллага”, “Мэдээллийн хамтран ажиллагч байгууллага”, “Шилдэг салбар зөвлөл”, “Шилдэг үйл ажиллагаатай клуб”, “Шилдэг үйл ажиллагаатай хүүхдийн клуб”, “Шилдэг баг” болон “Өсвөр ба идэрчүүдийн шилдэг баг”-ийг шалгаруулах юм. 2011 оны шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сарын 10-нд 15.00 цагаас саяхан нээлтээ хийсэн “Футзалын ордон”-д болно. Тус арга хэмжээнд Монголын хөлбөмбөгийн спортын үе үеийн төлөөлөгчид оролцох юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж