23 албан хаагч шинэхэн орон сууцандаа орно

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

23 албан хаагч шинэхэн орон сууцандаа орно

Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хөтөлбөр, тус байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Заамар сумын Цагдаагийн хэлтсийн дарга санаачлан, хэлтсийнхээ 23 алба хаагчийг зах зээлийн үнээс хямд үнэтэй чанарын өндөр төвшинд баригдсан орон сууцанд амьдруулах төсөл боловсруулсан нь ийнхүү ажил хэрэг болжээ. Эдгээр орон сууцыг м2-ыг 400 мянган төгрөгт багтаан төлбөрийг нь банкны урт хугацааны зээлд хамруулсан аж. Заамар сумын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Д.Цогтбаяр, "Монгол залуус Өмнөд Солонгос руу орон сууц худалдан авах мөнгө хуримтлуулахын тулд эрүүл мэндээрээ дэнчин тавьж, явдаг. Монгол Улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын дийлэнх нь залуучууд. Алба хаагчдыг авлигад өртүүлэхгүй байх, албаа сэтгэл тайван хаахад хамгийн түрүүнд нийгмийн асуудлыг төгс биш юм гэхэд тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгөх нь чухал" гэв.

 Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж