300 гаруй айлын жишиг хороолол байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

300 гаруй айлын жишиг хороолол байгуулжээ

Сүхбаатар аймгийн Газрын албанаас иргэдэд нэгдсэн байдлаар газар олгож, нэгэн жигд хэмжээ, хийц, өнгө загвартай хашаа бариулан айлуудыг буулгасан байна. Ийм байдлаар 300 гаруй айлтай жишиг хороолол хоёрыг байгуулсан аж. Баруун-Урт сумын нэгдүгээр багт байгуулсан “Жавхлант” нэртэй гэр хороололд 100, тавдугаар багт бий болгосон суурьшлын шинэ бүсэд 200 гаруй айлыг ийм байдлаар төвхнүүлжээ. Тус аймгийн хувьд иргэдэд өмчлөлийн газрыг нь нэгдсэн журмаар хашааг нь барьж өгч, цахилгааны шугамыг нь татан жигд, нэг стандартаар жишиг байдлаар олгосноор сүүлийн хоёр жилд 300 гаруй айлын жишиг хороолол байгуулж газрыг нь иргэдийн өмчлөлд олголоо

Эрчим хүчний шугам татсан тул иргэд суурьшлын шинэ бүс рүү дуртайяа нүүжээ. Ирэх жил дахин 300 айлын газрыг ийм байдлаар өмчлүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгасан гэнэ. Үүнээс зэргэлдээх аймгууд нь үлгэр жишээ авч, 2012 оноос гэр хорооллоо ингэж шинэчлэхээр шийдээд байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж