Харпер Севен анхныхаа даашинзаар гоёв

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Харпер Севен анхныхаа даашинзаар гоёв

Гурван хүүгийн эцэг эх Дэвид, Виктория Бэкхем охинтой болсноосоо хойш газар ч тавихгүй тэвэрч явдаг болсон билээ. Виктория Бэкхем саяхан Лос Анжелесын нисэх онгоцны буудалд даашинзаар гоёсон охиноо тэврээд явж байгаа нь камерын дуранд өртжээ. Үзмэн ягаан судалтай даашинз Британийн ирээдүйн загварын одын анхны даашинз бололтой. Хамгийн алдартай хүүхдүүдийг хэдийн ардаа орхисон өхөөрдөм охин Харпер Севен живх биш даашинз өмсч эхэлсэнд хэн ч гайхахгүй байгаа гэнэ. Учир нь Их Британийн хөлбөмбөгч Дэвид Бэкхем, түүний стилийн хатан хаан Виктория нарын хүсэн хүлээж төрүүлсэн охин ирээдүйд загварын ертөнцөд нэрээ цуурайтуулна гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Виктория Бэкхем охиндоо анхаарал  тавиад завгүй байгаа энэ үед Дэвид хөвгүүдийнхээ бэлтгэлийг хангаж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж