Өрхийн дэвтэр шинэчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Өрхийн дэвтэр шинэчилж байна

Улс даяар “Өрхийн дэвтэр шинэчлэх” ажил явагдаж байна. Энэ дагуу уг ажил Төв аймагт ч бас хийгдэж байна. Зуунмод сумын хувьд багийн ажилтнууд гэрээр явж өрхийн судалгааг шинэчилж, дэвтэр хөтлөх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд иргэн та өөрийн саналаар харъяа баг дээрээ ирж өрхийн дэвтрээ бүртгүүлж болох юм байна. Өрхийн дэвтэр шинэчлэхэд таны гэр бүлийн гишүүдийн бичиг баримт байхад л болох юм байна.

Иймээс иргэд орон даяар явагдаж байгаа өрхийн дэвтэр шинэчлэх ажилд идэвхтэй оролцож орон гэртээ хүнтэй байлгаж багаас явж байгаа иргэдэд гэр бүлийн мэдээллээр саадгүй хангах эсвэл гэр бүлийн гишүүдийн бичиг баримтыг багийн төвдөө авчирч бүртгүүлж болно.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж