Нарийн бичгийн дарга нарыг сонгов

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Нарийн бичгийн дарга нарыг сонгов

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан Тусгаар
тогтнолын ордны хурлын танхимд үргэлжилж байна.
Үдээс хойшхи хуралдаанаар МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийн талаарх хэлэлцүүлгээ
үргэлжлүүлж, зохион байгуулалтын асуудлаа бас ярилцав.

Энэхүү зохион
байгуулалтын асуудлыг хэлэлцэх шатанд TV-5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарыг орон тооны нарийн бичгийн дарга, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарыг орон тооны бус нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна.

Г.Дарь


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж