Гэрэл зургийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдаан болно

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг фото зураг сонирхогч болон уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Хүүхдийн амьдралын бодит агшинг гэрэл зургийн хальснаа буулгаснаар тэдэнд нийгмийн анхаарлыг хандуулж, олон нийтийн эерэг хандлага бий болгох зорилготой уг уралдааны бүтээлийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авна. Бүтээлүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоонд буюу 116 дугаар сургуульд хүлээн авах бөгөөд тус бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах аж. Нэгдүгээр байр өргөмжлөл 250,0 төгрөг, хоёрдугаар байр өргөмжлөл 200,0 төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл 150,0 төгрөг, тусгай байранд 2 хүнийг шалгаруулж, флаш дискээр тус тус шагнах юм байна.

Бүтээлд тавигдах шаадлага:

  • Сэдвийн дагуу буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар асуудал хөндсөн
  • Оролцогч тус бүр хоёр хүртэлх бүтээл ирүүлж болох, мөн бүтээл тус бүр өөрийн оноосон нэртэй
  • Зургийн эх файл JPG эсвэл JPEG форматтай, 1024х768  pixel-ээс их байх
  • Бүтээлийг 30х20 хэмжээтэй угаалгаж, флаш эсвэл CD-ээр дугтуйнд хийн өөрийн болон зургийн нэр, холбогдох хаягийг тодорхой бичнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж