Хятад Европт худалдааны төлөөлөгчөө илгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хятад Европт худалдааны төлөөлөгчөө илгээнэ

Хятадын худалдааны сайд өрийн хямралд нэрвэгдсэн Евролт ирэх жил худалдааны төлөөлөгчдөө илгээхээ мэдэгдсэн байна. Хятад Европын нэмэлт бондыг худалдаж авч буйгаа олон нийтээс нууцалж байгаа  боловч үнэт металд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ажээ. Хятадын худалдааны сайд Чэнь Дэминь өнөөдөр болсон бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын үеэр "Өрийн хямралд автсан Европын зарим орнууд хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээж байгаа. Харин бид үүнийг анхааралтай ажиглаж, энэ процесст дэм өгч ургашлуулах болно” гэжээ. Дээрх мэдэгдлийн дараа Хятадын Хөрөнгө оруулалтын корпорацийн тэргүүн Лоу Живей  “the Financial Times”-т ярилцлага өгөхөдөө  “Хятад Барууны орнуудын, ялангуяа Их Британийн дэд бүтцэд хөрөнгө оруулах сонирхолтой байна” гэж ярьжээ. Хөрөнгө оруулалтын эхлэл хэдийн тавигдсан бөгөөд Хятадын төрийн өмчит тээврийн компани “COSCO” Грекийн “Piraeus” боомтод хөрөнгө оруулжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж