Pepsi хөгжлийн лиг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Pepsi хөгжлийн лиг нээлтээ хийлээ

Монголын сагсан бөмбөгийн холбоо, дэлхийд тэргүүлэгч “PepsiCo International” корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "ЖИ ЭН БЕВЕРЕЖИС" ХХК-тай хамтран явуулж байгаа Пэпси Хөгжлийн лиг эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийт 22 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрээс найман баг плей-оффын шатанд шалгаран өрсөлдөх юм. Багуудаас НМХГазар эхний учраагаа илт давуугаар буулган авч эхний тоглолтдоо 100 оноо авч, дуулианы эзэд боллоо. Тэдний хувьд ням гаригийн үдээс хойш хоёр дахь тоглолтоо хийсэн. Энэ удаад ч өрсөлдөгчөө 37 онооны илүүтэйгээр ялснаар лигийг оноо авалтаар тэргүүлж эхэлсэн юм. Мөн “Хасын Хүлэгүүд”, УБТДС, “Мобиком”, “Залуус Сан” зэрэг хүчтэй багууд тойргийн эхний учраануудаа торолгүй ялсан байна.

Багуудын тоглолтын дүнг хүргэж байна.

11 сарын 26-ны бямба гариг:

1.    ҮБТДС- ОЭМЦ                                80:54
2.    Ursa stars – Adidas                         65:54
3.    Налайх  Ирээдүй – ННДГ                72:58
4.    Залуус сан – Чандмань Ээж           67:51
5.    Ad Market – Замын битум               41:43
6.    Federal – UB  Андууд                     54:67
7.    Fourtall – Ноён                               48:35
8.    Ю-Ник – Хасын хүлэгүүд                69:77

11 сарын 27-ны ням гариг:

1.    Ард даатгал-Мустангс – НМХГ      46:100
2.    ННДГ- Ursa stars                            56:52
3.    Замын битум – Adidas                    49:36
4.    ОЭМЦ- Mobicom                            59:69
5.    Шинэ – Азиа – Соёмбо                   45:75
6.    Чандмань Ээж – ҮБТДС                 47:56
7.    Ноён – Залуус сан                         18:63
8.    UB Андууд – Налайх Ирээдүй       71:94
9.    НМХГ – Ad Market                          77:40

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж