Япончууд дифляцид дарлуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Япончууд дифляцид дарлуулж эхэллээ

Өнгөрсөн оны сүүлчээс энэ оны долдугаар сар хүртэл япончуудыг дарласан дифляци дахин ажиглагдаж эхэлжээ. BBC агентлагийн мэдээлснээр, долоо хоногийн дотор дифлцийн хэмжээ 0.1 хувиар өссөн тул Японы Сангийн яам яаралтай арга хэмжээ авахаар болжээ. Хэрэглэгчийн үнийн уналтад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь тамхины худалдааны татварыг бууруулах шийдвэр болсон аж.

Ам.долларын эсрэг чангарсан йенийн ханшаас болж Японы импорт хэдхэн өдрийн хугацаанд долоон хувиар доошилсон байна. Европын хямралаас болж угаасаа буурсан дээрх үзүүлэлтэд дифляцийн сөрөг нөлөө тусч эхэлсэн нь энэ аж. Тиймээс Японы Засгийн газраас гадаад орнуудад үзүүлэх тусламж, зээлийн хэмжээг багасгах шийдвэр гаргажээ.

Г.Амартүвшин

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж