Америкчууд Ангараг руу пуужин илгээв

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Америкчууд Ангараг руу пуужин илгээв

АНУ-ын НАСА уржигдар улаан нүдэн гариг руу пуужин илгээв. Associated Press агентлагийн мэдээлснээр энэхүү пуужин нь “MSL” хэмээх судалгаа шинжилгээний төхөөрөмжийг тээж яваа юм. Сансрын хөлөг есөн сарын турш аялсны эцэст тус гаригт очих бөгөөд энэ бүх хугацаанд НАСА-гийн хяналтаас гарахгүй аж. Төхөөрөмж Ангарагт газардсанаар судалгаа шинжилгээний ажлаа эхлэх боломжтой болно. Орчин үеийн технологийн хамгийн шилдэг дэвшлийг өөртөө цогцлоосон “MSL” төхөөрөмжийн гол зорилго нь тус гаригт амьдрал байсан эсэхийг тогтооход оршино. Мөн хөрсний бүрэн шинжилгээ авч, геологийн хайгуул хийхээс гадна усны дээжийг шалгах юм.

Ангараг гаригт одоогийн байдлаар НАСА-гийн хоёр төхөөрөмж оршиж буй. Өөрөө явагч “Spirit” төхөөрөмж ажиллагаагүй болсон гэж үзсэн ч “Opprtunity” одоогоор хэвийн ажиллаж байна. “MSL” буюу “Сониуч” нэртэй төхөөрөмж нь өмнөх үеийн хөлгүүдтэй харьцуулахын аргагүй эд гэнэ. Өөрөө явагч төхөөрөмжийн гурав дахь үеийг тодорхойлогч “MSL”-ээс сансар судлаачид их зүйлийг хүлээж сууна.

Ж.Даш

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж