Алтны үнэ өсч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсч эхэлжээ

Шинэ долоо хоног эхэлж буй энэ үед нэг унци алтны үнэ 1,700 ам.доллараас өсөх хандлага гарчээ. Европ өрийн хямралаас гарах гарц хайж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж байгаа бололтой. Шил шилээ даган өрийн хямралд орж буй Европын холбооны орнуудад санхүүгийн зээл олгох нь зөв гарц биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн ОУВС Италид санхүүгийн зээл олгох тухай яриа байхгүй гэж мэдэгдсэний дараа алтны үнэ өсч эхэлсэн байна. Нэг унци алт өнөөдрийн ханшаар 1,704.59 ам.долларт хүрч, өнгөрсөн долоо хоногоос 25.44 ам.доллараар өссөн нь сүүлийн хоёр долоо хоног дахь хамгийн их өсөлт ажээ.

Үнэт металын шинжээчдийн хэлж буйгаар  хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн ч цаашид нөхцөл байдал хэрхэн эргэх нь Европын холбоо өрийн хямралыг хэрхэн шийдэж, АНУ эдийн засгийн доройтлоос гарах гарц олж чадах эсэхээс олон зүйл шалтгаалах ажээ. Дэлхийн эдийн засаг хямралд ойртож  ирээд буй ийм үед хүн болгон аль болох их мөнгө хадгалахыг бодож байна гэж шинжээчид ярьж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж