ЕБС-ийн багш нар ажил хаяна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн багш нар ажил хаяна гэв

Цэцэрлэгийн  багш нар өнөөдөр 08:00-10:00 цагийн хооронд хоёр цагийн хугацаатай сануулах ажил хаялт зарласан билээ. Цалингаа нэмүүлэхийг шаардаж буй багш нарын ажил хаялтад  100 гаруй цэцэрлэг хамрагдаж, хөдөө  орон нутгийн цэцэрлэгийн багш нар ч дэмжиж оролцжээ.

Албаны эх сурвалжийн хэлснээр багш нарын дараагийн сануулах ажил хаялт нөгөөдөр буюу 30-ны лхагва гаригт болох юм байна. Энэ өдөр ерөнхий боловсролын сургуулийнхан 08:00-10:00 цагийн хугацаанд ажил хаялт зарлаж, эсэргүүцэл үзүүлэхээр болсон аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж