
Цэцэрлэгийн багш нар өнөөдөр 08:00-10:00 цагийн хооронд хоёр цагийн хугацаатай сануулах ажил хаялт зарласан билээ. Цалингаа нэмүүлэхийг шаардаж буй багш нарын ажил хаялтад 100 гаруй цэцэрлэг хамрагдаж, хөдөө орон нутгийн цэцэрлэгийн багш нар ч дэмжиж оролцжээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр багш нарын дараагийн сануулах ажил хаялт нөгөөдөр буюу 30-ны лхагва гаригт болох юм байна. Энэ өдөр ерөнхий боловсролын сургуулийнхан 08:00-10:00 цагийн хугацаанд ажил хаялт зарлаж, эсэргүүцэл үзүүлэхээр болсон аж.
С.Отгон