Автобус компанид шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Автобус компанид шалгалт хийжээ

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас "Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга соёл " хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ. “Эрдэм транс" ХК-ийн нийтийн тээврийн том оврын автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, жолооч нарын дүрмийн мэдлэг, сахилга соёлд шалгалт хийсэн байна.

Шалгалтаар бичиг баримтгүй, тээврийн хэрэгслийн тормосны гэрэл ажиллагаагүй, шалгах механик нь замын хуудас дээр нь гарын үсэг зураагүй явуулсан зэрэг зөрчил илэрчээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг хорооллын эцсийн буудлын ард, болон урд зам дээр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том болон бага оврын автобусны долоон аж ахуй нэгжийн 38 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа байдал, зогсох зогсолтыг нь шалгаж, зөрчил гаргасанд нь арга хэмжээ авсан  талаар  албаны эх сурвалж мэдээллээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж