
Шалгалтаар бичиг баримтгүй, тээврийн хэрэгслийн тормосны гэрэл ажиллагаагүй, шалгах механик нь замын хуудас дээр нь гарын үсэг зураагүй явуулсан зэрэг зөрчил илэрчээ.
Мөн Баянгол дүүргийн нутаг хорооллын эцсийн буудлын ард, болон урд зам дээр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том болон бага оврын автобусны долоон аж ахуй нэгжийн 38 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа байдал, зогсох зогсолтыг нь шалгаж, зөрчил гаргасанд нь арга хэмжээ авсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
С.Отгон