Хохирогч бүсгүйг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хохирогч бүсгүйг суллахыг шаардав

Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай бэлгийн хүчирхийллийн золиос болсон бүсгүйг шоронгоос суллахыг шаардсан 5,000 гаруй эмэгтэйчүүдийн гарын үсэгтэй өргөдөл  хүлээн авчээ. Тэдгээр эмэгтэйчүүд 21 настай Гулназ гэгч бүсгүйг өөрийг нь хүчирхийлсэн нөхөртөө халдсаны төлөө 12 жил шоронд хорих ял оноосныг эсэргүүцжээ.

Бэлгийн хүчирхийллийн золиос болсон бүсгүйн хэрэг олон улсын анхаарлыг татсан ч Европын холбоо бүсгүйн амь насанд аюултай гэж үзэж түүний зовлонт амьдралын тухай өгүүлсэн баримтат киног нэвтрүүлэхийг хориглосон байна. Гулназыг хоёр жилийн өмнө үеэлийнх нь нөхөр хүчинджээ. Гэвч бүсгүй өш хонзонгоос айсандаа энэ хэргийн талаар цагдаад мэдэгдээгүй ажээ. Харин бүсгүй жирэмсэн болсноо мэдээд цагдаад ханджээ. Шоронд хүүхдээ өсгөж буй бүсгүй хүүхдээ хууль ёсны эцэгтэй болгож, суллагдахын тулд өөрийг нь хүчиндсэн этгээдтэй гэрлэхийг зөвшөөрсөн гэнэ. Гэвч бүсгүй шоронгоос суллагдлаа ч хүүхдийн эцгийн тал өөрийг нь хорлож магадгүй гэхээс айж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж