БНСУ-д нэг цэгийн үйлчилгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

БНСУ-д нэг цэгийн үйлчилгээ нээлээ

Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр НХХЯ-ны харьяа “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулж, нээлтийг нь энэ сарын 19-нд Сөүл хотод албан ёсоор хийлээ. Төвийн нээлтэд Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөц хөгжлийн газрын дэд ерөнхийлөгч Ким Нам Ил болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д манай 8500 орчим иргэн албан ёсоор гарч хөдөө аж ахуй, барилга, загасны аж ахуй, үйлдвэр, хөргөх байгууламжийн салбарт ажиллаж байна. Үүнээс гадна тус улсад албан бусаар ажиллаж, амьдарч байгаа, Солонгос хүнтэй гэр бүл болсон 2000 гаруй иргэдээ оролцуулаад нийтдээ 30 гаруй мянган хүн байна гэсэн тоо байдаг. “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн бүрт хүрч ажиллах зорилготой бөгөөд тэдний хөдөлмөрлөх болон бусад хууль ёсны эрх ашгийг  хамгаалах, бүх  төрлийн мэдээллээр хангах үүрэгтэй үйлчилгээний байгууллага байх юм. Ингэснээр тус улсад албан бусаар амьдарч байгаа болон Солонгос иргэдтэй гэр бүл болсон Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлын хүрээ өргөжиж байгаа юм. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж