Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Иракийн нийслэл Багдад хотын ойролцоох шоронгийн үүдэнд амиа золиослогч этгээд машинд тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсний улмаас 11 хүн газар дээрээ амиа алджээ. Нийслэл хотоос 25 км зайд орших Тажи хэмээх хотод гарсан энэ дэлбэрэлтийн үеэр 15 хүн гэмтэж шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд шоронгийн хуяг, цагдаагийн ажилтнууд байжээ. Шоронгоос хоригдол оргуулахын тулд дэлбэрэлтийг зохион байгуулсан эсэхийг мөрдөн шалгаж байгаа юм байна. Амиа золиослогч этгээд машинд тавьсан тэсрэх бөмбөгийг орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагийн үед дэлбэлжээ. Дэлбэрэлт яг шоронгийн хуягууд ээлж солилцох үед болсон гэнэ. Иракт 2006-2007 онд ид хүчээ авч байсан алан хядах ажиллагаа сүүлийн жилүүдэд багассан ч амиа золиослогчдын халдлага тасрахгүй байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж