МАН-ын Бага хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурал үргэлжилж байна

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдааны завсарлага дуусч, үдээс хойшхи хуралдаан  дөнгөж сая эхэллээ.

Түүгээр МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийн талаарх хэлэлцүүлгээ үргэлжлүүлж, улмаар батлах юм. Үүний дараа зохион байгуулалтын асуудал руу орно. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр бол энэхүү зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх шатанд хоёр эмэгтэйг нарийн бичгийн даргаар томилуулах гэнэ. Үүнд TV-5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа  нарыг Бага хурлын гишүүдэд санал болгуулж батлуулна гэх сураг байна. НАМЭХ-ноос нийт таван эмэгтэйг санал болгосноос Удирдах зөвлөлийн хуралдаанаар хоёр нь дэмжлэг хүлээжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж