Сэтгэл судлалын шинэ ном гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Сэтгэл судлалын шинэ ном гарчээ

Сэтгэл судлалын үндэсний төвийн хамт олон “Сэтгэл судлаачийн 101 хариулт”, “сэтгэл зүйн фитнесс”, “Би ертөнц” хэмээх сонирхолтой бүтээлүүдийг уншигч танд хүргэж байгаа юм байна. Уг номын нээлт “Интер ном” номын их дэлгүүрт өнгөрөгч долоо хоногт боллоо. Тус төв нь сэтгэл судлалын практик салбарт, тэр дундаа сэтгэл судлалын шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах, таниулах, хэрэглээ болгох, нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх үйлсэд тууштай ажиллаж ирсэн юм.

Энэхүү ном нь тус төвийн олон жилийн ажлын туршлагыг багцлан олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог ажээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар хүмүүсийн хамгийн ихээр сонирхож, сэтгэл судлаачаас байнга асуудаг асуултуудад /сэтгэл судлал, сэтгэл судлаач, гэр бүл, хосуудын харилцаа, хүүхэд, хувь хүн, стресс, дотоод далд ертөнцийн тухай гэх мэт/ шинжлэх ухааны үндэслэлтэй хариулж энгийн үг хэллэгээр бичигджээ.

Сэтгэл зүйн үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байгаа ч сэтгэл судлаачид хандаж чадахгүй байгаа, шийдвэрлэх асуудалтай уншигчдад ус агаар мэт хэрэг болохуйц ном хэмээн мэргэжлийн судлаачид нь дүгнэжээ. Эдгээр ном хэн нэгэнд, ямар нэгэн насны бүлгийхэнд тусгайлан зориулж бичигдээгүй, бүх насныханд зориулагдсан ажээ.

Уг үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан зүйл нь зөвхөн нэг номоор биш “Би ертөнц”, “Сэтгэл зүйн фитнесс” гэсэн өөр хоёр номоор бэлэг барьсан явдал юм. “Сэтгэл зүйн фитнесс” ном нь хувь хүн өөрөө өөрийгөө сэтгэл зүйн хувьд дасгалжуулахад туслах зорилготой бөгөөд өөрийгөө өөрчлөх өөрийгөө шинээр нээх үйл явцыг сэтгэл зүйн дадлага, дасгал ажлын цогц бүхий өөртэйгөө ажиллаж сэтгэл зүйгээ хүчирхэг болгох ном болжээ. Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс гарсан эдгээр номууд нь Монгол хүний мeнталитeтийн онцлогийг тусган бичигдснээрээ ихэд шинэлэг содон болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж