Энэхүү ном нь тус төвийн олон жилийн ажлын туршлагыг багцлан олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог ажээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар хүмүүсийн хамгийн ихээр сонирхож, сэтгэл судлаачаас байнга асуудаг асуултуудад /сэтгэл судлал, сэтгэл судлаач, гэр бүл, хосуудын харилцаа, хүүхэд, хувь хүн, стресс, дотоод далд ертөнцийн тухай гэх мэт/ шинжлэх ухааны үндэслэлтэй хариулж энгийн үг хэллэгээр бичигджээ.
Сэтгэл зүйн үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байгаа ч сэтгэл судлаачид хандаж чадахгүй байгаа, шийдвэрлэх асуудалтай уншигчдад ус агаар мэт хэрэг болохуйц ном хэмээн мэргэжлийн судлаачид нь дүгнэжээ. Эдгээр ном хэн нэгэнд, ямар нэгэн насны бүлгийхэнд тусгайлан зориулж бичигдээгүй, бүх насныханд зориулагдсан ажээ.
Уг үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан зүйл нь зөвхөн нэг номоор биш “Би ертөнц”, “Сэтгэл зүйн фитнесс” гэсэн өөр хоёр номоор бэлэг барьсан явдал юм. “Сэтгэл зүйн фитнесс” ном нь хувь хүн өөрөө өөрийгөө сэтгэл зүйн хувьд дасгалжуулахад туслах зорилготой бөгөөд өөрийгөө өөрчлөх өөрийгөө шинээр нээх үйл явцыг сэтгэл зүйн дадлага, дасгал ажлын цогц бүхий өөртэйгөө ажиллаж сэтгэл зүйгээ хүчирхэг болгох ном болжээ. Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс гарсан эдгээр номууд нь Монгол хүний мeнталитeтийн онцлогийг тусган бичигдснээрээ ихэд шинэлэг содон болжээ.