Бага хурлыг аядуу болгохыг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Бага хурлыг аядуу болгохыг үүрэгджээ

МАН-ын бага хурал гол асуудлуудаа хаалттай ярилцаж буй. Хурлын танхимд аядуу уур амьсгал бүрдүүлэхийг МАН-ын удирдлагын зүгээс чармайж байгаа гэнэ.

Ерөнхий сайдыг огцруулах санал дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарт энэ бага хурлаар хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг бага хурлын ахмад гишүүдийн зүгээс хэлэлцүүлгийн явцад гаргасан аж. Гэвч танхимаас эл саналд дэмжлэг үзүүлээгүй байна. Хуралдааны уур амьсгалыг эвдсэн элдэв асуудал гаргахгүй байхыг бага хурлын гишүүдэд анхааруулсан сураг мөн дуулдлаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж